Таны хандаж буй улс: [UNKNOWN], Одоо Улаанбаатар хотод : 2014/09/01 21:36 Фото Видео Холбоо тогтоох
songino sum

Мэдээ мэдээлэл

Дурсамж 25 (II)
(XIX төгсөлтийн 25 жилийн ойн уулзалтаас... )
 1980 онд ардын сургуулийн алтан босгоор алхан ороход тосон авсан багш нар нь Р.Оюун, Г.Цангиа бол дунд ангид нь Д.Бумаа, Г.Чулуунбаатар нар дааж авчээ.


 Ингээд анги даасан багш нартаа гарын бэлэг гардуулах ёслол эхлэв.


 А.Шагжсэнгэ багш нартаа  баяр хүргэж үг хэлэв.




 Анги удирдсан багш Г.Чулуунбаатар,Д.Бумаа нарт бэлэг гардуулах мөч


 Бэлэг гардуулаад дурсгалын зураг даруулав.


Дараа нь хүрэлцэн ирсэн багш нартаа дурсгалын зүйл гардуулав.






Бэлэг гардан авах мөч




  Багш нар бүгд л шавь нартаа хандаж  дурсамжаа ярьж бас сургаал үгээ хэлэв.
  Хэлсэн үг болгоныг би тогтоож чадсангүй. Харин Г.Амгаабазар багш XIX төгсөлтийнхтэй хамтран Ч.Чимидийн зохиол “ Сургуулийн босго” хэмээх том хэмжээний жүжиг бэлтгэн тоглож  байснаа дурсан ярьсан нь содон сонсогдож байв.




Энэхүү уулзалтыг хийхэд их идэвхи зүтгэл гаргасан ангийн анд Д.Эрдэнбат, В.Мэндсайхан нарыг зохион байгуулагчийн зүгээс гар утас номерийн  хамтаар гардуулан өгөв


 Мөн саяхан багийн дарга хэмээх төрийн алба  хүлээн аваад байгаа Б.Баттөр, Ш.Ганбаатар нартаа цүнх бэлэглэж төрийн ажлыг шударга сайн хашихыг захин ерөөв.


 Мөн түүнчлэн Тосонцэнгэл хотын цагдаагийн хэлтэсийн орлогч дарга болсон ангийн анд Г.Энх-Амгаландаа төрийн ажлын шударга сайн хашихыг ерөөж цүнх дурсгав.


 Хөдөө орон нутаг амьдран суугаа нөхөд нь нутгаас авч ирсэн гарын бэлгээ бүх хүмүүсд тараан өгөв.


 Идээ ууц хөндөх хүндэттэй үүргийг хичээлийн эрхлэгч багш Н.Цогт-Очирд даалгав


 Эмэгтэйчүүдын дунд бүжгийн тэмцээн уралдаан зарлав. Хамтран бүжиглэх хосоо өөрсдөө сонгон өгсөн аянд түргэн шилжин бүжиглэх тэмцээн байлаа.


 Эхлээд вальс


 Дараа нь шууд л  чөлөөт диско бүжиг


 Дараа нь бас шууд Жалам хар , Ламбаада, Ганам стайл гэгчлэн маш хөгжилтэй уралдаан явуулав. Шууд шууд шилжих бүжгийн аянд хөлөө олох гэж сандралдах оролцогч нарыг харахад үнэхээр хөгжилтэй инээдэмтэй байлаа.


 Ж.Батхандын баг энэ тэмцээнд түрүүлэв.


 Залуу дуучин Баттогтохын дуулсан дуунд зад бүжиглэх үеэр...


Хөдөө орон нутаг амьдран суугаа анд нар нь ая дуугаа өргөв.
А.Отгонбаяр ,Ж.Хатанзориг, Ц.Бат-Очир, Б.Улам-Оргил, Ч.Ариунжаргал, Д.Цэрэнлхам, Г.Энхамгалан, Ц.Энхтуяа, Г.Баярмагнай, П.Ням-очир, Х.Батаа,Д.Эрдэнбат, В.Мэндсайхан.
Ц.Санжаа, Ж.Батханд, В.Батсүх
Хойд эгнээнд Ж.Дашням, П.Сувдмаа, Б.Баттөр, Г.Гантөмөр, Ш.Ганбаатар нар


Ажил амьдралын шаардлагаар ирж чадаагүй ангийн анд нар нь хөдөөнөс урт гэгчийн захидал ирүүлжээ.
Ихэрхэж би томроогүй юм шүү уучлаарай намайг
Ирсэнгүй гэж бүү гомдоорой андууд аа
Та нараасаа би нүүр бууруулаагүй юм шүү
Төрийн ажил чөдөрчихлөө намайг
Ар гэрийнхэн маань хориогүй юм шүү
Ажил алба маань тушчихлаа уучлаарай намайг
Гунигийн дуу дуулаад нулимстай үлдэв
Гунирхаж найздаа битгий гомдоорой андууд аа гэгчлэн  бичжээ.




Ангийнхаа андуудаа уучлан бас хөгжилтөн хүлээн авлаа.


 Хөтлөгч Д.Нямбаяр бас нэгэн тэмцээн зохиов. Энэ удаа ширээ ширээнээс нэг хүн  гаргаж ирээд дуу дуулж аваргийг нь шалгаруулах  ажээ.


 Эхлээд Д.Цэрэнлхам Л.Мөрдоржийн хөгжим, Д.Пүрэвдоржийн шүлэг ”Дөрвөн цагийн тал” дууг гайхалтай сайхан дуулав. Цэрэнлхам нь сумын тэргүүний уран сайханч билээ.


Н.Баяндэлгэр   Морины тухай хошин дуу дуулав.


 Ч.Ариунжаргал


А.Отгонбаяр


 Ширээ ширээний дуучнаа дэмжин даган дуулж найр хийх шахав.


 Г.Гантөмөр


Гантөмөрийг галзуу дэмжигч Эрдэнэбат


 П.Оргодол нар оролцов.


 Дууны уралдаанд П.Оргодол түрүүлэв.


Оргодол : Манай ангийн багш маань дуу хөгжмийн багш болохоор бид бүгдээрээ дуучин шүү дээ. Намайг 6-р ангид байхад багш маань нэг удаа сургуулийн концертонд орж дуул гэлээ. Би дуу дуулж чаддаггүй гээд гүрийчихэв. Багш загнаж байна ”Танай ах Батсүх чинь аймгийн пионер сурагчдын урлагийн үзлэгийн дууны уралдаанд түрүүлсэн сайн дуучин чамд дуулах авьяас, хоолой байгаа дуул” гээд л би ч дотроо бол дуртай  л байгаа юм чинь. Дуулвал ч дуулмаар л байлаа . Гэхдээ тэр үеэд ичээд болохгүй байсан байхгүй юу? Одоо болохоор ичихээ байгаад цайсан учраас хоолой мэдэн орилоод  түрүүллээ шүү дээ гэв. Бөөн инээдэм. Хөгжилтэй  гоё юм аа XIX-ийнхэн


 Ангийн хоёр багштайгаа дуулж  эхлэхэд бүгд босож....




Багш нартаа үнсүүлж баяр хүргэв.


 Сэтгэл нь нэн хөдлөсөн багш нар нь дуу дуулж шавь нартаа бэлэг барив.


Бүжиглэн цэнгэх үеэр...






Багш нартайгаа зургаа татуулах үеэр...




8А ангийнхан ая дууны мэнд хүргэж дуулав.Б.Улам-Оргил анд нартаа баяр хүргэж сэтгэлийн үгээ хэлэв.




8Б ангийнхан ая дууны мэнд хүргэж ая дуугаа өргөв.
 Ц.Оюунгэрэл найз нартаа эрүүл байхын ерөөж сэтгэлийн үгээ хэлэв.


Ж.Хатанзориг ая дуугаа өргөв.


Б.Баттөр, Ч.Туул


Б.Мөнхцэцэг, В.Батсүх


 П.Оргодол, Б.Улам-Оргил нар хууч хөөрөх үеэр...






Шампанск дарс буудуулах үеэр...


Г.Энх-Амгалан, Д.Нямлхавга, Б.Улам-Оргил, С.Мэндсайхан, Х.Батаа








 Дуулан хуурдах бүжиглэх цэнгэх  чөлөөт цаг




Намрын шөнийн тэнгэр доор найзууд олуулаа
Наадаж хонолоо доо
Насандаа ижилдсэн ангийн андууд
Намрын навчсыг шаагитал дуулна
Уулзаад салахад хайрын нулимстай
Унаган багын найзууд минь ээ... хэмээн дуунд гардаг шиг  тэд дуулан хуурдан, хөгжилтөн тоглож,цэнгэлтэн бүжиглэж байна.
  Өөр өөрийнхээ сэтгэлийн гүнд чандлан хургасан унаган бага, гэнэн хонгор сурагч ахуй насандаа эргэн очих  гэж ийнхүү уулзалтадсан юм тэд. Тэгж ч чадлаа. Энэ өдрүүдэд тэд өөр байж чадлаа. Шинэ содон гайхамаар гоёмсог бас тансаг , сэтгэлийн баяр хөөрөөр халгиж цалгисан өдрүүдийг өнгөрөөв. Эгэл жирийн өдрүүдийн бориг саарал амьдралаас тэс өөр хонгор багын гэрэлт амьдрал энд буцлав. Ойртсон хайрласан  гэгээлэг, ондоо болчихсон , оволзсон зүрхтэй, онгирсон сэтгэлтэй, гэрэлтсэн нүдтэй, гэгээ татсан царайтай хайр хүрэм , эргэн хоргодом үлгэрийн мэт ертөнцөөр аялав. Сэтгэлээ хөвөлзүүлэн, анисгаа чийгтүүлнэ  хөөрсөн  зүрхээ дарж ядан,  эхлүүлсэн дуугаа дуулсаар нутгийн зүг зарим нь гарав. Дэрс бөхөлзөж, салхи сэнсэрсэн Сонгино нутгийн шаргал талаар тэд өнөөдөр энэ их зүрхний баяр цэнгэлээ  асгаж цутгаж , халгиж цалгиж тарааж яваа биз ээ.
  Тэд SS Club-аас тараад маргааш өглөө нь нэгэн амралтын газарт амрахаар Сүхбаатарын талбайгаас хөдлөв. Яг болзсон цагтаа, яг болзсон газартаа зэрэг цуглаж байгаад автобусандаа сууж байна. Тэнд тэд SS Club-д  бүхэл бүтэн долоо найман цаг явагдсан арга хэмжээн дээр багтаагүй зарим нэг арга хэмжээ,дуу хуурын тэмцээнээ үргэлжүүлэн  хийх юм. Мөн спортын олон арга хэмжээ  төлөвлөсөн  том хөтөлбөр цаана харагдаж байна лээ. Тэд бүгдээрээ микрофон барьвал дуулдаг, хөгжөөнт тоглоомд уралдан оролцдог, бүжиглэн цэнгэж, наргин наадаж чаддаг гал цогтой хамт олон юм. Тэд үнэхээр бие биенээ ойлгодог дэмждэг зүрх сэтгэлээ булгилуулж чаддаг халуун цустай хамт олон юм. Эцэж цуцашгүй гэрэл гэгээ, баяр хөөрөөр бялхасан халуун цус нь буцалсан гайхамшигт уулзалтыг тэд хийж чадлаа.Бишэрмээр сайхан гоё төгсөлт юм XIX-ийнхэн.Хажууд харж суусан миний хүртэл  цус хөөрөв.Хашир өвгөн багш нар нь ч хөөрсөн харагдана.Ийм сайхан уулзалтыг хэн ч мартаж чадахгүй бизээ! Хожим галын дэргэд суугаад дурсан  хуучлахад  л сэтгэл хөдөлгөж, урам сэргээж ,уйтгар арилгах тийм л дурсамжийг тэд үлдээж чадлаа. Ёс суртахуун, хүн чанарын гайхамшиг болсон бие биеэ хайрлан хүндэтгэх, дэмжин тэтгэх эерэг гэгээлэг тийм нэгэн мэдрэмжиийг  нэг нэгэндээ өгсөн , шинэ шинэ урам зоргийг амьдралдаа үлдээсэн гайхамшигтай сайхан гал дөлтэй уулзалтыг хийлээ тэд. Баяртай андуудаа дахин дахин  ийм гал шиг дүрэлзсэн, халуун зүрхээ шатаасан уулзалтыг хийх болно оо гэсээр тэд тарж байна. Тэгж чадна ч гэдгээ тэд харуулав.
 

 Т.Батбаатар
2013-5-29 Улаанбааатар хот

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
Санал асуулга
Та сумынхаа шинэ жилд оролцсон уу?
Оролцсон, сайхан болсон
Оролцсон, онцгүй болсон
Оролцоогүй
Даанч амжсангүй
Би гадаадад байдаг
 
 Үр дүнг харах (664)
Үг хэлэх эрх чөлөө
 

Сүлжээ сайтууд

Түнш сайтууд

Хийгдэж буй ажлууд

АЗ сүлжээ

Тусламж

Аз сүлжээ Яадий.Нэт Интернэт худалдаа Файл түгээх сайт Үнэгүй.Ком Үнэгүй.Нэт PHP хичээл Монгол орны цаг агаар Маркетингийн сайт Гадаад дуу хөгжим Гар утас www.PMS.mn www.MHRI.mn www.Geree.mn www.pambaga.net www.GNUS.mn Цахим ил шуудан Интернэт ТВ, ФМ Имэйл үйлчилгээ Вэб байрлуулах талбар Вэб сервер түрээслэх Нөөцийн систем Компаний үндсэн сайт Сурталчилгаа байрлуулах Технологи Санал илгээх Ажлын байр Хийсэн ажлууд miniCMS™ Холбоо тогтоох Асуулт/Хариулт Хэлэлцүүлэг Тусламж хүсэх Зохиогчийн эрх