Таны хандаж буй улс: [UNITED STATES], Одоо Улаанбаатар хотод : 2014/07/24 23:20 Фото Видео Холбоо тогтоох
songino sum

Мэдээ мэдээлэл

Зохион бичлэгийн уралдаан
    “Ц.НАМХАЙНЯМБУУ САН”-ИЙН ТЭРГҮҮН …………………………. Ц.НЯМДОРЖ    

“ХОНЬЧИН БААТАРААРАА БАХАРХАЦГААЯ”
ЗОХИОН БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

 2010.04.03  Улаанбаатар хот
                                                                 


Ерөнхий зүйл     
Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, хоньчин Ц.Намхайнямбуугийн нэрэмжит  Завхан аймгийн Сонгино сумын Улсын тэргүүний арван хоёр жилийн сургууль үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойг угтан тус сургуулийн хүүхдүүдийн дунд зохион бичлэгийн уралдааныг зарлаж байна. 

Уралдааны зорилго
Сонгино нутгийн зан заншил, өв уламжлал, түүх соёл тус нутгаас төрсөн баатар хоньчны мал маллах арга ухаан туулсан түүхэн зан заншлыг судлах, сурталчилах зорилготой.
 
Уралдааны хугацаа
“ХОНЬЧИН БААТАРААРАА БАХАРХАЦГААЯ” сэдвийн хүрээнд
2010.04.15-ны өдрөөс 2010.06.01-ний өдөр хүртэлх хугацаанд зарлан явуулна.

Хамрах хүрээ
Сонгино сумын хүүхдүүдийн дунд зохион байгуулагда на. 
Насны ангиллын хувьд:
  • 7-12 нас 
  • 13-18 нас

Уралдааныг шалгаруулах комисс
  1. Н.Содномдаржаа – Комиссын нарийн бичгийн дарга
  2. Б.Мягмар – гишүүн
  3. Н.Оюунчимэг – гишүүн
  4. Яруу найрагч, зохиолч, сэтгүүлч -1 хүн 

Зохион бичлэгийн уралдааныг шалгаруулах журам
  1. Зохион бичлэгийг 250-400 үгэнд багтаасан байх.
  2. Компьютерт шивэх эсвэл гараар нэг өнгийн балаар А4-н бичгийн цаасан дээр гаргацтай, баллахгүй бичсэн байх.
  3. Бичиж буй сэдвийнхээ 60-аас доошгүй хувийг баатар хоньчин түүний туулж өнгөрүүлсэн ажил, амьдрал хийж бүтээснийг бодит судалгаа баримтанд тулгуурлан бичсэн байх
  4. Анги, овог нэр, регистрийн дугаар, харилцах утасны дугаарыг тодорхой бичээгүй тохиолдолд уг материалыг хүлээн авахгүй
  5. Зохион бичлэгийн материалыг тус сургуулийн захирал тушаал гаргаж комисс томилон 2010.06.01-ний дотор хүлээн авсан байх.
  6. Сургуулийн комисс хүлээн авсан материалаа шалгаруулах комисст хүлээлгэн өгөхдөө тэмдэглэл хөтөлж, лацдаж аюулгүй байдлыг ханган 2010.06.10-ны дотор уралдааныг шалгаруулах комисст өгсөн байх.
  7. Хэрвээ хугацаа хожимдуулж лацгүй, хаяж үрэгдүүлсэн бол тус сургуулийн томилогдсон комисс хариуцлага хүлээнэ.
  8. Сургуулийн захиргаа комисс томилж анхаарал тавихгүй хугацаа хожимдуулбал хариуцлагыг сургуулийн захиргаа хүлээх ба уралдааныг Ц.Намхайнямбуу сан дүгнэхгүй.
  9. Зохион бичлэгийн уралдааныг зарласан ажлын удирдамжийг дараах хүмүүст хүргэсэн байх. Үүнд: Сонгино сумын Засаг дарга, Нутгийн зөвлөлийн дарга нарт тус бүр нэг нэг хувь

Шагнал урамшуулал

7-12 нас
I байр 1  НХТГ-ын Алтан медаль, Өргөмжлөл, 100.000 төгрөг
II байр 1  НХТГ-ын Мөнгөн медаль, Өргөмжлөл, 80.000 төгрөг
III байр 1  НХТГ-ын Хүрэл медаль, Өргөмжлөл, 50.000 төгрөг

13-18 нас
I байр 1  НХТГ-ын Алтан медаль, Өргөмжлөл, гар утас /дугаарын хамт/
II байр 1  НХТГ-ын Мөнгөн медаль, Өргөмжлөл, 80.000 төгрөг
III байр 1  НХТГ-ын Хүрэл медаль, Өргөмжлөл, 50.000 төгрөг

Тусгай байр 2-р хүүхдэд Өргөмжлөл Тус бүр 30.000 төгрөг

20-оос дээш хүүхэд оролцсон 1 ангийг шалгаруулах

Анги хамт олонд Өгөмжлөл 150.000 төгрөг

Анги удирдсан багш 1-ийг Өргөмжлөл 50.000 төгрөгөөр шагнаж урамшуулна.

Жич: Шагналыг сургуулийн 70 жилийн ойн арга хэмжээний үеэр олгоно.
Шалгарсан зохион бичлэгүүдийг Сонин хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчилан таниулах болно.


Ц.НАМХАЙНЯМБУУ САН
ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
Санал асуулга
Та сумынхаа шинэ жилд оролцсон уу?
Оролцсон, сайхан болсон
Оролцсон, онцгүй болсон
Оролцоогүй
Даанч амжсангүй
Би гадаадад байдаг
 
 Үр дүнг харах (637)
Үг хэлэх эрх чөлөө
 

Сүлжээ сайтууд

Түнш сайтууд

Хийгдэж буй ажлууд

АЗ сүлжээ

Тусламж

Аз сүлжээ Яадий.Нэт Интернэт худалдаа Файл түгээх сайт Үнэгүй.Ком Үнэгүй.Нэт PHP хичээл Монгол орны цаг агаар Маркетингийн сайт Гадаад дуу хөгжим Гар утас www.PMS.mn www.MHRI.mn www.Geree.mn www.pambaga.net www.GNUS.mn Цахим ил шуудан Интернэт ТВ, ФМ Имэйл үйлчилгээ Вэб байрлуулах талбар Вэб сервер түрээслэх Нөөцийн систем Компаний үндсэн сайт Сурталчилгаа байрлуулах Технологи Санал илгээх Ажлын байр Хийсэн ажлууд miniCMS™ Холбоо тогтоох Асуулт/Хариулт Хэлэлцүүлэг Тусламж хүсэх Зохиогчийн эрх