Таны хандаж буй улс: [UNITED STATES], Одоо Улаанбаатар хотод : 2015/07/05 04:00 Фото Видео Холбоо тогтоох
songino sum
songino
songino
 
 
Шинэ мэдээ Шинэ Мэндчилгээ Их уншсан Бусад  
Ачааллаж байна...
 
Фото
15-r tugsult 30 jil
15-r tugsult 30 jil
15-r tugsult 30 jil
15-r tugsult 30 jil
 
Видео
Хоньчин баатар [Шинэ клип]
Наадам 2004 (1)
Их Аян [Баримтат кино]
Байгаль (2)
 
Шинэ сэтгэгдлүүд
Хөгнө[ 9 өдөр 22 цагийн өмнө ]
delgerbauarсонгино суманд баxарxа xумууусийн нэг батxуу аx [MONGOLIA]
Хөгнө[ 23 өдөр 5 цагийн өмнө ]
Н.СүхбатГарын үсгээ зурж өгсөн бүх номуудыг нь байн байн эргүүлж суудаг надад Бороохойн БАТХҮҮ ах мундаг зохиолч. Ойрмогхон Идэрийн эх хэлний олимпиад болж Батхүү ах хэвлэл мэдээллийн ерөнхий даамлын хувиар Ардын цолтон олон өвгөн зохиолчдыг даргалж, би зурагчнаар нь явсан юм.Бид хоёр Идэрийн голийн эгшиглэнт эрмэг догшин боргион дунд нэг нэгэндээ өөр өөрсдийгөө нээж улам бүр уусан нэгсэв. Б.Батхүү ах болон зарим нэг бахархан дээдлэх хүмүүсийн тухайд хэдүйнээс хэлэх үг цээжинд хураагдсаар ирсэн. Нийтлэл бичигдэж буй. Дашрамд өмнөхөө үлгэр жишээ биелүүлж, төлөв дөлгөөн байж, сайн үйлд бололцооныхоо хирээр туслаж, хийж бүтээснийг гоё үгээр мялааж байдаг гэрэл гэгээтэй дүү Чулууны ОТГОНДАВААДАА чин сэтгэлээсээ баярлаж явдгаа илэрхийлье. [MONGOLIA]
purewdorjби энэ олимпиадад оролплдад оролцож хүрэл медал авсан сэтгэгдэл өндөр байсан [UNKNOWN]
Зурагнууд[ 27 өдөр 9 цагийн өмнө ]
bataaсонгинохайрхан уулын зураг байна уу [MONGOLIA]
Хөгнө[ 28 өдөр 8 цагийн өмнө ]
OtgondavaaҮнэхээр сайхан бичих юм, [UNKNOWN]
er em ni medegdehgui heseg garuud bainuuYah gej nomiin hiisiin yah gej nomoo hiilguulsiin.yah gej naadamd ochsiin yah gej naadam hiisiin.yah gej mongo ugsiin yah gej mongiin avsiim.yah gej nomoo ugsiin yah gej nomoo avsiin.yah gej shanaadsiin.yah gej shanaaduulaad toolsiim.yah gej handiu guisiin yah gej handiu ugsiim.yriad baiual er ni zasag noyoniil buruu bainsh [UNKNOWN]
Нутгийн хашир анжгайЗа нутгийн ахан дүүс яагаад бөөн хэрүүл уруул болчихоо бэ, уншаад байхад эх үүсвэрийг нь энэ Батангаа гэдэг нөхөр тавьчихсан болотой юм аа даа янз нь, за тэгээд уул шугамдаа Сүхбат гэдэг хүн ч гэсэн хүн зодож, хаалга үүд өшиглөж согтуугаар танхайрсан юм дагуу даа, сэтгэгдэлд тайлбар хийгээд яахав дээ тэр нутгийн зөвлөлийн хоосон сүрчигнүүрүүд, сүгзэлзүүрүүд гээд байгаа хүмүүс хуралдаж шийдвэрлэх л хэрэгтэй дээ. [MONGOLIA]
Nutgiin  ahбусдын хийсэн зуйлийг хундэлж сур, хэлэхэд ч амар...хиихэд хэцуу. юм хийж узээгуй улсууд бараг ч ойлгохгуй дэ . [UNKNOWN]
nutgiin zuvlul ogtsorBuun hervvl uruul.oi gutam.ajilaa hiij chadahgui bandi nar malaa mallaval yasiin.chadahgui nusan buunuud. [UNKNOWN]
zochinСумын ойд зориулсан түүхийн ном гэж хийсэн бол арай биш юмаа. Харин манай сумын ойд зориулсан Отгонтэнгэр сэтгүүлийн тусгай дугаар гэвэл үнэнд жаахан дөхөх юм. Уул нь 10 сая төгрөг өгсөн л юм байна шүүдээ. Өөр сумын тэтгэврийн хөгшин ярилцлага авсан ч байх шиг. Манай суманд бэлэн байгаа түүхийг үнэ өртөггүй, олигтой эмхэтгэчихээр сэхээтэн, сэтгүүлч, зохиолч баймааар юм. Тэгвэл ард түмний хандивын 10 сая төгрөгөөр өлхөөн хэвлүүлчихнэ дээ. [MONGOLIA]
Алаг адуун н. СҮХБАТ.Хүмүүст миний засаг даргыг зодсон сэдэв онц сонирхолтой байх шиг байна. Хаалга үүднээс өгсүүлээд зөрүү буруу ойлголт ч байх шиг байна. Сэтгэглүүдээр энийг л хөндөх юм. Манай НЗ- ийн нэг тэргүүлэгч, гавъяатын хөвүүн хурал дээр номын төлбөрөөс үүдээд надруу засаг даргыг минь зоддог чи хэн юм бэ гээд агсарч гарлаа. Тэгэхээр би асуув. Чи засаг даргыг ингэтлээ юунд өмөөрдөг билээ гэж лавлатал би нэг анги юм чинь гэж байна. Чи сумын ажил хийгээд байна уу, ангийн ажил хийгээд байна уу гэж асуугаад л орхисон. Тэднийхний ангид миний төрсөн дүү Батсайхан байж л байгаа. Тэд над хоёрын дунд миний төрсөн хичнээн олон дүү байгаа билээ дээ. Нэг л Сүхбатаа гэсэн дайрчих шахсан хүмүүс. Хэдхэн хоногийн ах байтугай чацуутнаа та гэдэг надад мэдрэхгүй ч гэсэн мэдрэгдээд байдаг юм. Ярих шүүмжлэх шиг амархан юм хаана байна. Номыг хэвлэхээс нэг хоёр сарын өмнө комисс байгуулаад биччихэж болдог юм шиг ойлголттой хүмүүс хорвоогоор дүүрэн байдаг юм байна. Миний ажил бүр эртнээс явдгаараа явж л байсан. Жишээ нь Дархан, Эрдэнэтээр тэд хандивын мөнгөөр мөнгө цуглуулж явахдаа дэргэд нь ухамсараараа өөрийгөө бэлтгэсэн зурагчин бичээч байсаар атал хэнч авч явъя гээгүй, хонины хонхорч гаргаж өгөөгүй, би өөрийнхөө машин зардлаар гөлөг шиг дагаж, хийдгээ хийж, Дархан, Эрдэнэтийн телевизэд мөнгө хувиасаа төлж бичлэг хийлгэж авч билээ. Ухаандаа түүхэн уулзалтын халуун сурвалжлага хийхийг хичээсэн минь тэр. Түүнээс өөр цаг үед явдаг л юм чинь. Хотод ч хаана ч хэвлэл мэдээллийг хэрэгсэж байсан нь үгүй. Өөрсдийгөө түмэнд үзүүлж рекламдахын тулд хаа нэг юман дээр Батангааг санана. Тэгээд орон гаран. Зун түүнийг баяраар морьны уралдаан ойроос бичүүлэхгүй гэж цагдаа нар нь зодсон гэсэн. Эрхэм даргад гомдол мэдүүлсэнч өөрөө дэлгэцээр гарах асуудал биш учраас хайхраагүй юм байх.Биднээр ойд зориулж хийгдсэн кино цаг хугацаа нь гэрээтэй тул миний шунаж авахуулсан бүх бичлэг багтаагүй ихэнх нь миниий гар дээр байна.Би хувиараа бас нэг оператор Сонгиноруу хөлсөлж авч яваад киноны баг яаран буцахад нөгөө оператортойгоо үлдэж үлдсэн Баян-Айраг, Айраг нуур багуудын бичлэгийг гүйцээжхийсэн. Ард номын ажил хүлээгдээд л байгаа. Намайг номон дэр зэрэгцэн ажиллаж, завгүй байхад найруулагч маань камеруудын бичлэг чанарын ялгаатай байна гэдэг шалтаг хэлж бөөн цаг гаргаж зааж өгсөн зарим зургииг авалгүй заавар зөрчиж өөрсдийн авсан бичлэгийг голчилж хийсэн нь миний төлөвлөж бичсэнээр болоогүй. Тэгсэн ч МҮОНТВ-тэй хамтарч хийсэн мэргэжлийн маш сайн кино. ТЭДНИЙГ БИ ХӨТӨЧЛӨЖ, НУТАГ ЗОН, УУЛ УСАА ТАНИУЛЖ, ӨӨРИЙН АППАРАТ ХЭРЭГСЛЭЭР ХАНГАЖ КИНО ХИЙЛГЭСЭН НЬ БОДИТ ҮНЭН. Уг нь тэнгэрийн, газрын,ган замын, газрын хэвлийн(Уурхайчин) Сонгиночууд гээд л бүх төлөөлөл, бүтээн байгуулалт ,алдар цуутнуудаа,Улаанбаатар, Эрдэнэт ,Дархан,Улиастай, 4 багийн хүмүүсээ, уул усаа тэгш харуулахыг зорьж байлаа л даа. Тэр ном цөөхөн хэвлэгдсэн. Алдааг нь айвуу тайвуу хянаж, орхигдсныг оруулж, шинээр материал нэмж дахин хэвлэлтэнд бэлтгэж байна. Би ингэнэ гэдгээ амласан шүү дээ. НЭГ ЗҮЙЛИЙГ ХИЧЭЭНГҮЙЛЭН ГУЙЯ! ТЭР НОМНЫ АРД БАЙГАА ЭРХЛЭН ГАРГАГЧИЙН ҮГИЙГ УНШИНА УУ.Уг нь би нөхцөл байдлаа учирласан шүү дээ. Та бүхэн энэ номд материал нэмж өгөх бол нээлттэй шүү. Дуртайяа хүлээн авна. Энэ юу бүтээгээд номонд орчихов гэсэн яриа чих дэлссэн. Төрөөд элгээ тэвэр ч суусаар бурхан болсон хүн яаж байх вэ! Миний бүтээлийн зочдын тухайд цензур, шалгуур гэж байдаггүй. Нутгийнхныгаа өнгө зүс, өндөр нам, баян ядуу, тарган туранхай, хөөрхөн муухай, танай манайхаар нь ялгадаггүй! Би энэ мэтчилэн 90 жилийн ажлын үргэлжлэл, 100 жилийн ажлаа эхлүүлээд явж байна. Надаас өөр 100 жилийн ажлыг эхлүүлсэн хүн байна уу. Холбогдоорой. Хамтраад зүтгэе. Явж сурвалжилж, бичиж, бичлэг хийж багагүй сантай болсон. Бүтээл эхлэх төдий байна. Гэтэл ганц зураг авахтай заргалдаад байх юм. Бодлгооор системчлэж хадаглах хамгаалах явдал бас нэг зүйл чухал алба болдог байхаа.Тийм биш бол Улсын архивын газар гэж байх шаардлага юу байна.Хурим хийх, ураг удмаа цуглуулах, анги хамт олноороо нийлэх хүмүүс надруу утасдаж бие биенийхээ утас хаягийг авдаг нь үнэн биздээ. Монгол Глобалийн Б.Ганбаяр захирал ойн дараах уулзалт дээр өнөөдрөөс 100 жилийн ойгоо угтаж 100 ажил хийе гэж уриалж санал гаргаж байсан. НЗ тэргүүлэгч миний нүд чихэн дээр яригдсан эхлүүлсэн ажил алга.Хэдэн жил мэнд мэлтийж явбал хоёр дахь гурав дахь кино гарна гарна. 80 жилийн ойгоор засаг дарга асан В.Батмагнай бид хоёрын хийлгэсэн ямар гоё бичлэг байгаа гээч. Ямар чиглэлийн ном цомог хийлгэх гээд байгаад чих тавьж дагасаар бүр 4-р сард шинэ түүхээр сэлбэсэн нийтлэлтэй ном хийх заавар өгсөн. Ажил шуударч, судалгаа хийж тэрниихээ дагуу олон зуун хүнрүү утасдаж жаал материал цуглуулав. Тэгтэл шийдвэрээ өөрчилж байгалийн гэрэл зургийн цомог хийх үүрэг өгдөг юм байна. Календарь хэлбэртэй болохоос ийм цомог өмнө нь би хийсэн билээ. Зохиогчийн хувьд үлдэхийг нь бодож, аль аль шийдвэрийг харгалзан дундыг барьж хийсэн минь энэ. Ард номонд орно гээд хүлээж байгаа зон олон минь байгаа.Ойгоор очихдоо хүн бүрт тайлбар тавьж, дарга нараа буруутгалтай биш.Цаг тулж, хяналт заавар алдагдсныг далимдуулан эх бэлтгэгч, сэтгүүлч нарт дураараа дургиж агуулга дизайн будилуулсан юм хожим хойно үзсэн чинь бас байна. Наадмын урд өдөр л орой гарна, өглөө гарна, одоо сүүлчийн хүн түгжрээнд явна гэж худлаа хэлж надаас нэг суудлын мөнгө авахын тулд хууран саатуулж, бухимдал барсан Өндөрхөнгай сумын жолоочийг шавдуулан байж замд гарч довтолгосоор наадмын сүүлчийн өдрийн өглөө амжиж очлоо. Ном замд явахад араас гүйцэж ирсэн. Жолоочийн хуурч байгааг мэдсэн бол дүүрсэн хэрэг нисээд ч болов очих байв. Номоо хүлээлгэн өгч, захиргааны нэг давхрын нэг өрөөнд өөрөө зөөж орууллаа.Цэнгэлдэхэд анх хөл тавьж, наадамчдад нүүрээ харуулж, номын дээж авсан дарга нартай уулзтал нэг л биш ээ. Ном нимгэн хавтастай,хөнгөхөн, сэтгүүл хэлбэртэй болсон байна гэнэ.Асуудал тэрэндээ биш л дээ. Учрыг гол сэдвээ бичсэний дараа ярьж өгье.Наадмаа дахиад л орхилоо. Нярав Урнааг хайн байж захиргаан дээр очлоо. Буцааж авах гэсэн хэдэн номыг минь өгдөггүй. Дарга нарлуугаа утасдсан, тэд нар нь битгий өг гэсэн гэнэ. Юун наадам... Маргааш нь нутгийн зөвлөл уулын амруу үдэлтийн цайллаганд уригдаж, сум эзгүйрсэн . Угталтынх, баярын хүндэтгэлийн, бас бус гээд наадах завгүй, хутга тавилгүй идэж, хундага тавилгүй ууж, зочдоо хайхралгүй тараасан хүмүүс гэж байгаа. НЗ-ийн тэргүүлэгч намайг тэр нүсэр том сумаас олж уулзсангүй,хэлсэнгүй. Утас ч байж л байсан. Ухаандаа нутгийн зөвлөлийнхөнд номыг минь муулж унагах зорилгоор зориуд намайг хаясан байгаа юм.Ингэж шороон дээр хаягдсан хойгуур цуг төгсөлтийн хоёр гурван нөхөр намайг олж авлаа. Тэд бол Улаанбаатар зочид буудлын ажилтанД. Оюунжаргал (Тоня), дөнгөж Алтан гадас одонгоор шагнагдсан мянга мянган хүүхдийн хүйн ээж Д.Ханд, байлдааны гавъяаны улаан тугийн одонт Р.Балдож, ангийн багш Алтан гадас одонт С.Жүгдэр нар юм.Нийтийн жишиг нэг нэг 750 гаргаж. Бүтэн жил ажил гэж уруул хуурай явсан.Уг нь баяраар уухгүй ,ажлаа алдахгүй ,бүрэн бүтэн зураглана гэж зураглаач дагуулчихсан очиж байгаа юм. Уухгүй гэж эртнээс төлөвлөж явсан. Худлаа хэлэхгүй, нээрээ тэдэнтэй хавар Буяндоржийнд очихдоо өөрийн хэддээ юм ойлгуулгах гэж жаахан нервын дор халсан юм байна.Түүнээс хойш амсаагүй. Тэгээд л 5 шилний ард 5 хүн уулзлаа даа. Тэд миний Алтан гадасыг угааж гээд байх юм. Надад номын тухайх бухимдал уух виз өгөөд байдаг. Хоржигнууллаа. Эрэг шорооноос үүссэн биш болохоор эгч дүүс араас нэхэн ирж, наадамд ирэхийн больсон царай зүсийг минь хараад аврахаар аваад харьж. Маргааш нь Өвгөн уулын шилээр алтан цацрагаа асгаруулан нар өндийж өглөө бололгүй дээ. Засаг даргын гэр өргөөнд өөрийг нь хайж орсон юм. Үдээс хойш ажил дээр уулз гэж байна. Идээ цай ч амсуулсангүй. Хоосон шилнээс архины шавхруу амсуулж байна. Надаас өөр хүн бол хааш нь ч юм бэ цацах байсан байх. Би юмыг чимж гөрддөггүйгээ дахин андгайлъя.Би хилчин мэргэжил, зурагчин ажлаараа 18 аймаг, аймгийнхаа 24 сумыг гүйцээж түмэн босго алхсан хүн л дээ. Уржнан зун Отгон сумын засаг даргын жолооч Хаянхирваагийнд өргөгдөж сар шахам амьдарлаа. Тэднийх, тэднийхний унд цайсаг,өглөмтгий ,зочломтгойгээ. Гэрт байх зуур аймгаас надруу ирж яваа уулчид тарваганы мах сураглахыг утаснаас давхар сонсож, шууд л хөлдөөгчөө онгойлгоод байгаа бүгдээ тогоо бялхуулан сэгсийтэл чанаж билээ.Чухамдаа манай суманд тэгэж хөнгөн шуурхай хөдлөх айл хэнийх вэ. Энэхэн агшинд тэр хүртэл санаанд буудаг байгаа. Баяр болсон хойно,өөр бусад айл сав л хийвэл архиар шахаж байна. Цаг хүлээгээд хэд гурван жүнз нэмсэн байх. Даргад нэг БОЛОР архи өвөртөлсөөр бараалахлаа. Номын зөрүү мөнгөө авъя, ядаж зардлаа гүйцээж авъя гэсэн мөнгөгүй,өгөхгүй гэж байна. Тэгвэл номнуудаа буцаагаад авъя гэлээ. Өгөхгүй, хуруун чинээ зэс аягатай хоосон уутруу юу хийх юм бэ гэж байна. Бас дээрээс нь номонд хүний ярилцлага оруулдаг хэн юм бэ гэж намайг загналаа. Хотод болсон нэг уулзалт дээр бас яг ингэж давтан загнасан. Түүнээс би ямраар бичих ,хаана тавихаа асуух ёстой болж байна уу. Ардчилсан нийгмийн хэвлэл мэдээлэлийн тэргүүний ажилтны хувьд хэнийгч юун дээр ч сайшааж шүүмжлэх эрх нээлтэй л дээ. Тийм эрх чамд ч, эгэл хэн нэгэнд ч байгаа! Даргыг магтаж номонд мөнхлөсөндөө сайшаалгах санаатай явсныг яана. Хоёр сэтгүүлч охин өвөлжингөө нухаж, Б.Дагвадорж багш бид хоёроор засамжлуулж босгосон ярилцлага л даа. Ингэхэд ер нь энэ дарга хорвоод яах гэж хүн болж төрснийхөө утга учрыг ойлгоогүй явдаг. Хүн үхэхдээ нэрээ, бар үхэхдээ арьсаа үлдээнэ гэж солонгос ардын үг бий . Нутаг зоныхон минь дарга гээд удирдуулаад байдаг. Миний номыг жигнэнэ, хүлээлгэж байгаад бусад сумын ном цомогтой харьцуулж үзнэ гэж байна. Плита шиг хүнд цөөн хэдэн байгалийн зурагтай хүнд, өнгө мөнгөний номоо үгүйлээд байгаа нь илт.Ганц удаагийн хурал дээр би хэлсэн л дээ, Завхан аймгийн 90 жилийн ойгоор хэвлэгдсэн Бурхдын орны үлэмжийн сайхнаар аялахуй номын дийлэнхи зургийг би оруулж хийлцсэн ,зөвхөн хэвлэлий зардал 40 000 гэдгийг хэлсэн. Түүнээс хойш хэвлэлийн зардал улирал тутам өссөн байдаг.Тиймээс манайх номоо нимгэн хавтастай хийлгэвэл зөвхөн хэвлэх зардлыг 25000-д багтаахыг хичээе. Ажилтнуудын цалин,байр савны түрээс, томилолт гээд нэгж ном наанадаж 40 000 ₮ болно гэдгийг аль эрт хэлсэн. Тэгээд хуралдаа ч очих орь завгүй болсон. Хэлсэн минь нохой хуцсан төдийд тоогдоогүй байна лээ. Болвол ахдаа жаахан урамшуулал бодоорой. Ард минь өдөр тутмын унаа,утас ,хоолны мөнгийг минь дааж байгаа 30 жил үе мөчөөр өвдсөн эхнэр минь байгаа гэдгээ хурал дээр хэлсэн. Тэгсэн байтал 25000₮-өөр 400 ш ном хэвлүүлэхээр 10 000 000 ₮ тулгаж өгсөн. Дараа гүйцээж өгнө гэхээр итгэж захиалсан бүх номыг хэвлүүлээд авч очсон. Номноосоо өөрөө илүү хэвлүүлж зардлаа нөх , ашиг ол гэсэн. Хандивтай хутгалдсан юмыг зарах нь ойлгомжгүй. Зайлшгүй ном өгөхөөр үлдсэн түмэн хүнд өөрт гуйж олсон тав арван номоо үнэгүй тарааж өгөв. Миний хамтарч уран бүтээлээ тууривдаг Говь-Алтай аймгийн Төгрөг сумын уугуул гэрэл зурагчин Октябрь бэлэн хэдэн зургаа өгч цомог хийлгэсэн. Хоёр кампани ивээн тэтгэж, сумандаа 2000ш, зурагчиндаа 500 ш ном ажлын хөлсөнд бэлэглэж, баяраараа мөнгөн аяга энэ тэр өгч хөлийг нь газар хүргүүлээгүй юм ярьж сайрхсан.Би ч ичээд юу ч яриагүй. Төгрөг сум иргэдээ алагчлалгүй очсон хүн бүрт уг цомгийг өгсөн гэнэ лээ. Дандаабаяраас номыг эргүүлж үзэв үү гэлээ. Завгүй, амжаагүй гэж байна. Миний төрснөөс бусад нь гэж тунирхвал дээд тэнгэр, өвөг дээдсийн сүнс харж байдаг болов уу. Ном дүүрэн алдар гавъяатан ,ажил хөдөлмөрийн сайчууд,эгэл цайлган түмэн, амжилтын түүх, шинэ танил, шүтээн уул усны минь жинхэнэ мэргэжлийн гэрэл зургууд байгаа юмсан. Чи номын зочидруу нулимаад байна уу, зохиолчруу нь нулимаад байна уу гэж хэлэхийн төдийд даралт өгсөж нэг гараараа нөгөө гараа барьсаар атал мулт үсэрч түүнийг шанаадмар аядаж. Тиймээ,нэг биш удаа. Нөхөрийн тоолох нь 11 болж байх шиг байсан.Би тоогоор хөөцөлдөхгүй. Түүний 100 гэж мэдүүлснийгч шүүхийн өмнө хүлээн зөвшөөрнө. Гөрдөхгүй. Намайг тоолоод л байсан.Тэгэхдээ гараараа амиа хамгаалаад байна аа. Нөхөр цагдаагийн туршлагатай гэж байгаа. Тэгээд нарийн бичиг Билгүүнийгээ орилж дуудаж оруулж ирсэн. Өчүүхэн надад даргын минь боловсрол дэндүү чамлагдснаас,үйл үйлдэл нь гологдсноос, наадам хийгээд байгаа царай нь анхнаасаа биш байсан нь, сумаа хоёр хуваан хооллож, нэг хэсгииг нь ядарсан түмний хандиваар улайтал нь дөрөв таван давхар шагнаад... энд хүрсэндээ. Тэгээд номоо буцааж авахын төлөө тэмцсэн. Дүүгийнд очоод лоом жоотууг нь авах гэсэн бас өгдөггүй. Буцаж ирээд ном байгаа газраа мэдэж байгаа юм чинь нэг давхарт байгаа тэр өрөөний хаалганы нэг самбарыг цөм өшиглөж онгойлгон мөлхөж ороод үлдсэн хөрөнгөө авсан нь үнэн. Түүнээс даргын өрөөний хүрэн зандан хаалга биш шүү !! Номоо авч хариад багтраад унасан хойгуур цагдаа хэсгийн төлөөлөгчид ирээд буцаагаад аваад явсан байна лээ. 80 орчим ном үлдсэн байсан. НЗ -ийн сонгуультан шүүхдээрэй, олж авч чадахгүй гэж байна лээ. Харин би шүүхдэх юм бол олж авч чадахыгаа мэдэхийн дээдээр мэдэж байна. Гэсэн ч шүүхдэхгүй. Хүн нь олохын төлөө бус үлдээх юмны төлөө яваа. Хэл үггүй орж ирснийг үлдэх юмандаа л зориулна. Хурааж нөөшлөхгүй. Авсандаа авч орохгүй шүү дээ. Маргааш нь баривлагдаж байцаагдах юм боллоо. Байцаагдая гэтэл төлөөлөгч хэн билээ дээ нөхөр засагдарга өөрөөсөө тайлбар өгсний дараа таныг шалга гэсэн гээд байцаадаггүй дээ. Наадамчдын тарьсан хог хийс ч ирж наалдсан цагдаагийн өнчин байшингийн үүдэн дээр өдөржин наранд шарагдаж суувдаа. Дандаабаяр бол явуулчих санаатай цаанаас нь зохион байгуулалт хийгээд байдаг. Би болохоор наанаас нь адраад гуйгаад ч болов явчих гээд байдаг. Нэдэр дээрээ хэрэг хэрэг биш байдаг. Тэгтэл Оюун эгч хөндлөнгөөс баривчилж,хуурч дүүгийн машинд ачиж шууд Түдэвтэйрүү хүргүүлж , хотруу буцаасан юм. Сумаас хөдлөсөн даруйд өнгөрсөн нэг жилийн үйл явдал дотор зурс зурагдаж, нүднии нулимс мэлмэрэхэд жолоочоо захиргаадан зогсоож буун, Айргийн хөндийн сул шороон дээр гурвантаа гүн шуналтай хөрвөөж ,хэсэг шороо нааж аваад замд гарлаа. Уг нь сумынхаа баяраас Цэцэн-Уулын өдөрлөг,цааш Яруугийн ойд очиж, улмаар хадмын нутаг Говь-АЛтайн Дэлгэрийн ойд оролцохоор ах дүүстэйгээ ярьж хөдөөг зорьсон байв. Энэ бүгд нуран уналаа. Үгийн шарх үйлдлийн зодооны шахрнаас маш хүнд удаан илаарших аядаж байв. Үг маш хурц 2 үзүүртэйг , нударга мохоог Ардын уран зохиолч Б. Лхагвасүрэн батлан хэлж байна лээ. Юухнаас ч юм бэ гар зөрүүлж нүдээ таглуулсан бол удлаа гэхэд 7 хоноод л нээгддэгийг эрчүүд бүр мэднэ. Эр хүн эр хүнээрээ байх нь хүйсний үндсэн чимэг ,гоёо. Нөмрөгийн сургуулийн Зиймаагий гэж эрийн хийморь шинэхэн савхин бээлий,хромон гутал өшиглөж шинэ цасан дээр чихаг чихаг дуугаран зодолдохыг бараг хичээл болгон зааж байв шүү. Манай хилийн цэргийн Ш. Арвай генерал гэж амьд домгийг хэн ч таних билээ дээ. Иш, урлагийн үнэ цэнэ 1 ш зураг, нэг өгүүлбэрт л байдаг байхгүй юу. Номоо бол Монголийн шалгарсан хоёр эх бэлтгэгчээр 3 000 000 сая төгрөг өгч хийлгүүлсэн. Энэ салбарын тэргүүлэгч дэлхийн №1 үйлдвэрлэгч Герман улсын 12 өнгийн хортой машин эзэмшигч Монголын №1 үйлдвэр Улаанбаатар принт үйлдвэрт 500 ш ном арын хаалгаар 11000 000 ₮-р захиалсан. 3 сэтгүүлчийн 6 сарыг 3 сараар бодож нэг хүний сарын цалин 400 000 ₮, нийт 3 600 000 ₮- г өөрөөс төлсөн. Унаанаас хоцроосон тээврийн зардал 1 000 000 ₮, эх бэлтгэл 3 000 000₮, байрны түрээс ,үйлчилгээний хөлс 2 400 000 төлж ном бүтсэн нь үнэн.Эх бэлтгэл нь ямар үнэтэй юм гэх гэж байна уу. Тэр хоёроор манай Б.Ганбаяр захирал Саруул төв гэсэн зөвхөн хоёрхон үсэгтэй логог мөн 3 000 000 сая төгрөгөөр зуруулсан. Урлаг гэж энэ. Урлагийн үнэлэмж гэж энэ дээ. Дандаабаярын үйл үйлдлийг би цагтаа хоёр цэхрээрээ амьдаар нь харсан. Өмнөх зун Г. Раднаабазар гавъяат нутагтаа ирж, Мөсөнд цайллага болов оо. Тэгэхэд нөхөр шал согтуу тамгийн газрынхныгаа хуйлруулаад хутга барьчихсан элдэж явсан эр.Хүний мууг үзэх гэхээрээ танигдахгүй өөр болж чадаж байсан. Тэгэхэд байгаль хамгаалагч байсан санагдана. Байгаль орчны гавъяат , манай сумын уугуул Ц. Дамдин түүнийг хэд хоногийн тэр чиглэлийн дамжаанд сургаснаа надад ярьж л байсан. Хэзээ ч юм бэ аа...за больё. Надад үйлдэл нь таалагдаагүй ч мууг нь үзэж унагах гээгүй ш дээ. Надаас дарга зодсоны учрыг олон хүн нэхэж байгаа болохоор. Түмэндээ гэмгүй , олондоо тустай явсан эцгийнхээ нэрийг сэвтүүлэхгүй гэсэндээ тайлбарууд хийж байна. Ганц миний нэрээр тогтдог бол хамаагүй ээ. Ургийн овог , нэр усаа хаана яаж хэрэглэх нь хувь хүн бүрийн эрх байхаа. [MONGOLIA]
Алаг адуун Намсрайжавын СҮХБАТ.Ах нь өнөөдөртөө ажлаа хаясан. Ганц хоёр сэтгэгдэл бичээдхье. Элэг бүлгээрээ, надаас бусад нь сумаараа тэнд 99,99% цуглаад баярлаж байгаад нь баярлаж, би энд унаа ч үгүй гоёо ч үгүй, ажлаа барахгүй уйлж, арай чүү хагас дутуу амжуулаад зарим наадамчтай зөрж тоос шороотойгоо очсонсон. Хөх тэнгэр,бас намайг уйлж суухад санаа тавьж орж ирсэн нутгийн ахмад эрдэмтэн,зураач ,профессор Хайнзангийн Содномцэрэн үүнийг батална. Сонгиныхоо өнөөдрийн өнгө төрхийг нэг мөр зураглах гэж өнгөрсөн зун сайн ЖИП машины үнэ Шахайн үзэгслэн худалдаан дээр үрж , канон брендийн хамгийн сүүлийн үеийн аппарат, дурангууд цуглуулж ирсэн. Монголд өнөөдөр гарын 5 хуруунд байгаа техник хэрэгсэл. Миний Сонгиночууд азтай. Би унаган зангаараа, үйл бүтээлээрээ, бодит амьдралаараа, найз нөхөдөөрөө, СЭТГЭЛЭЭРЭЭ гоёдог. Юу гэж ойлговол ойлгоорой. Би хүнд атаархдаггүй! Монгол эх хэлээр минь ярьж л байвал би амьд явна гэж зохиолч, гүн ухаантан Дамдинсүрэнгийн Урианхай хэлсэнчлэн зон олон минь хамгиийн үнэтэй байр, унаа, хувцас, хөөрөг эдэлж л байвал би ёстой чухам цатгалдаж баярлаж амьд явна. Тэр нь шударга хөдөлмөр зүтгэлийн хөлс үнэ байвал.Би эдлэл хэрэглэл дээр өөртөө санаа тавьдаггүй. Ажлын хантааз миний мөнхийн хувцас. Тэрэнтэйгээ гүйж явдгийг минь Монголоороо мэднэ. Гошролдоод урт дээлтэй зураг авах гэж явах уу, зав нь байдаггүй болохоор хөөрөглөж ч амждаггүй юм. Яагаад ийм юм бичих болов гэдэг нь удаах нэгэн бичлэг дээр тайлагдах байх. Сонгиныхоо байгаа болгоныг багтаах гэж тэнэгтэж, Шар нуруугаас Мөнх, Аргалантаас Сонгинохайрхан хүртэл уул усаа зураглаж,уулзалт зохиож, Алтай таван богдоос Хянганы уулс, Монгол шарын даваанаас Орвог гашууны овоо хүртэл уугуул нутгийнхныгаа тандан сурвалжилж, таван тивд суугааруу нь мессеж бичиж, ах дүүсээр нь дамжуулж материал цуглуулж, даахгүй нохой булуу хураав гэгчээр баахан түүхий бичвэр дээр биеэ барьж зүтгэсэнч үүнийхээ төлөө хэнд ч гомдож туньж байсангүй. Ирсэн бүх материалийг чихэж оруулсан.Хэвлэх үйлдвэр дээр нүүр хутгалдаж, зарим хуудас орхигдсноос цөөн хүний намтар түүх, зураг хоцорсон асуудал байгаа.500ш ном захиалсан ч 400ш ном гар дээр явуулсан байна лээ. Үйлдвэртэй би учраа олно. Суманд хамаагүй. Дүү нар хариу шанг нь ингэж өгч байна. Өөрөөсөө дээшхийг ах нь бүгдийг таньж мэднэ! Тэд ч намайг мэднэ. Харин миний дээр бүр эртнээс, анзаарч ойлгох сэрэлгүй цайлган бодож явсан гэнэн үеэс байнга чулуу нүүлгэсээр байгаа ганцхан л эрдэмтэн доктор хүн бий. Хорлонтой нь уулзсан хүн бүртээ өөрийнхийгөө ярьж явдаг. Ийм асуудал дээр Монгол жижиг юм. Би юман чинээ бодохгүй,бүтээл бүрийнхээ хойморт урьж залдаг даа. Одоо үүгээрээ шаь нар төрүүлэхийн төлөө байх шиг байна... Нутгаар минь оролдохоо больчооч гэх дүү тааралдсаан. Энэ ажил намайг төрөхөд бурхны, хөх тэнгэрийн, төрсөн нутгийн минь уул усны үүрүүлсэн үүрэг, зарлиг! Элбэгээ ерөнхийлөгч зарлигдаад ч хорьж зогсоож чадахгүй. Ширээн дээр 5 ном бэлтгэгдэж байгаа.Үүнээс хойш түүнээс цааш хандив хуваарилагч эрхэмүүдэд итгэж ажлаа алахгүй. Өөрийгөө зараад ч болов хийдгээ хийнэ. Түүнээс хэн нэг боловсролтой мэдрэмжтэй хүний даалгавар биш, хийсэн бүтээснийг ойлгох сонгуультан бүр байдаггүй ш дээ. Би бүгдэд хайртай, чамд хайртай! Хайртайдаа дутагдлыг чинь хэлэлгүй өрөвдөж өдий хүрлээ.. Ингэснээрээ би түүхийн өмнө нүгэл үйлдэж ч байж мэдэх. Би нутгийнхныхаа аль шинэ сайханд зүрх сэтгэлээсээ баярлаж явдаг, шударга бусыг өмөөрч явдаг хүн. Сүүлчийн жишээ гэхэд Сонорын Энхболдтой ажилласан 2 нөхрийг шүршээд эхлэв. Тэд нарыг өөр сэдвээр шүүмжлэх юм надад байгаа ч карьер хөөж яваа бол Сонгиночуудад л сайн. Тэгэж явааг нь би 2 гараа өргөн дэмжиж байна. Залуу хүмүүс цаашаа дэвших ёстой. Тэд чамд ямар гай тарьчихав? 2008, 2012 оны УИХ-ын сонгуульд Д.Балдан-Очирыг дагаж менежерийг нь гэх юм уу хамаг хар ажлыг хийсэн хүн нь,би Сүхбат. Түүний багт Н.Сүхбат,З.Арсланбаатар,Ч.Нямхүү ( Одоо Улиастай хотын ИТХ-ын дарга), аймгийн намын хорооны ажилтан Уртнасан гээд дан Сонгиночууд хүний сумын хүний төлөө ажилласан. Би тогоон дотроо ярьж байна гэж бодож байна. Яагаад нэг ч болов хүнийг бодлогоор тордож дээш нь гаргаж болдоггүй юм бэ! Хүний хүмүүст хүчээ өгч байхаар. Дэмжүүлж байгаа нөхөд нь хайр даах хэрэгтэй. Хүн хүн өөр өөрийнхөөрөө хүлээж авч байгаа ч түүхэнд мөнхөд үлдэж мэдэх ном кино удирдаж хийлцсэн хүнийг яаж байгааг харж байна уу. Гэм хийсэн хүн биш Батангаагийн ярилцлагын урилгыг хүлээж авалгүй дээ. Тэгье.Ажлаа зохицуулаад цагаа хэлье. Ажил хэрэгч шүүмжлэл хэлэхээр сум хуваалаа гэх хүмүүс гараад л ирнэ. Нэгд үүнээс болгоомжилж, хоёрт анхнаасаа ийм зорилго тавьж байгаагүй болохоор чимээгүй явав. Тэгтэл одоо үгээ хэлэхийг бичсэн сэтгэгдлүүд шаардаж байна, ярилцлаганд урьж байна. Далимд ах хүний хувьд хүлээж авах нэгэнд нь шинэ мэдээлэл, сургамж, санаа өгье.Тэгэхдээ Батангаа бид хоёрт санаа, үзэл бодол зөрөх юм гарахыг хэн хэн үгүйсгэхгүй л байгаа болов уу. Гэлээ ч мацаж буй оргил нэг юм. [MONGOLIA]
batangaa Сүхбат ахад та манай сайтад дэлгэрэнгүй ярилцлага өгөх бололцоо байна үү? өдөр цаг минутаа тохирч байгаад хоёулаа уулзаж энэ талын мэдээллийг Сонгиночуудад өгвөл ямар вэ? [UNKNOWN]
Алаг адуун Намсрайжавын Сүхбат.Зарим дүү нар дуугарахаараа ингээд боловсролынхоо хэмжээг харуулаад, хэлэх үг бараад байхын. 2 сэтгэгдэл бичээд шал дургүй хүрч буянаараа болог гээд орхичихсон, ерөөс ингээд хаяя гэж бодож байв. Гэтэл ийм байдалтай. Зуугийн талыг наслахдаа Сонгиночууддаа чих тавьж, дан шүр сувдыг нь, алтыг нь, сайн сайхныг нь, өнгөтэй өөдтэйг нь эрэн цуглуулж,савлаж санлаж авч үлдсэндээ өег байдаг даа. Түүнээс биш хүний ул шагайж, ингэж асаж,чулуу шидэж явсангүй. Дөнгөж дээж хэсгээр нь оногдсон төсөв мөнгийг хэтрүүлэн байж 2 ном, 2 календарь хийлээ. Дашрамд дурьдахад нэг ч ширхэг ном календарь зарж ашиг хонжоо олоогүй билээ. Энэ хирээр нутгийнхныхаа түүх, тархац,хөгжил, зан ааш араншин, аль насныхан юуг яаж ойлгодог,энэ сайтруу аль хүрээний хэдэн хүн зочилдог, нутгийнхаа төлөө сэтгэлээ тавьдаг нь хэн бэ, хийсэн нь юу, Сүхбатыг хаана хэн яаж ойлгодог, түүний эсрэг хэн ийм аян өрнүүлээд байгаа нь хэтэрхий ойлгомжтой юмаа ахад нь. Явсан хүнд Сонгино хүрч болохуйц, яваагүй хүнд агуу. Чухамдаа Монгол минь ямар жижиг билээ дээ.Би дотроо залгиж яваа болохоос биш мэдэх юм багагүй. Бүтээхийн, эвлэрэрч нягтарахын,урам хайрлахын,сайныг нь харахын, нэг ч болов хүн өргөж гаргахын төлөө байж,сэтгэлийг дээдлэж амьдарцгаах юмсан.Өөрт чинь гай тээр болоогүй л бол өмнөхөө болгоцгоогоод явахад үүр цайна даа. Үнэн үгэнд хүн өшшөөр ирж үү.Яалтай билээ. Өшөө хэлэхийг шаардаж байна биш үү.Өөрөөсөө илүү хойч үеэ бэлдээд,шинэ эсэд байраа тавьж өвс болох буян даа буян. Авлигадаад ч мөнхрөхгүй хорвоо!Тэгэхэд бид юу үлдээх ёстой вэ? Ганцаараа би зураг авдаг гэж хэлээгүй. Нутгийн дүү Чойжилжавын Батзаяа мэргэжлийн зураг сайн авч байгаад би маш их баяртай явдаг. Бусад нь болоогүй, суралцах хэрэгтэй. Насаараа зурагтай ноцолдсон хүний хувьд ахуйн болоод гар утасны зургийг зураг гэж хэлж чадахгүй нь, уучлаарай! Энэ цаг үед хууртаж хүмүүсийг зураггүй үлдэх нь дээ гэж санаа их зовдог шүү. Энэнийгээ төвийн сонин хэвлэлээр ч бичсэн. Дүүд зөвлөхөд маш ойрын хүмүүстэйгээ, үгүйдээ ээжтэйгээ хамт мэргэжлийн студи зурагчинд хэрэг болгон очиж ганц удаа зургаа авахуулаад угаалгаад хадаглачихаарай!! Цомгоо нээгээд үз. Чамд тийм зураг байхгүй хөөе. Мэргэжлийн үйлчилгээг ингэж ойлгодог учраас. Хожим надад баярлана даа. Компьютертээ эд юмсаа удаан хадаглаж чаддаг нь байдаг л байх. Найдваргүй дээ! Хар зурагны мөн чанарыг ах нь мэдэлгүй яахав. Лодой адиа, Шашсүрэн, Чогсомжав бөөлөө, Цогтоо, Батангаа өөр хэн байдаг билээ хүмүүсийн ач гавъяаг Сонгиночууд мартахын аргагүй. Ямар ч хальс (плёнк) цэгэн зурлаг маш өндөр. Энэ хичээлийг заахад хэдэн жил хэрэгтэй...Монголоороо алаг адуун овргтой байгаа.Овгоор садангаа олох юу л бол! Садан олон байх тусам сайнсан.Алаг адуун мадуун чамд хамаагүй байгаа бол Сонгино ч чамд хамаагүй юм байна. Сүхбат ах надад ,Сонгиночуудад ингэж гай тарсан гээд эх үүсвэртэй үнэн мэдээлэл бичээдхээрэй хө. Нуувчнаасаа толгойгоо цухуйлгах хэн байна? Далан дээр ил яваа хүнийг онож буудаарай. [MONGOLIA]
Сүхбат ахадХүмүүн та нарыг хөрсөндөө шингэж шороо болохын цагт таныг мөнхөлж авч үлдэх гэнүү та өөрийгөө л сайн мөнхөлж авч үлд, зураг авдаг нь ганц та биш, хүн болгон л зурагаа авчихдаг болсон цаг дээр үеийн Лодой адиагийн үе болч бас яахав сэтгэгдэл бичсэн хүмүүс бүгд л үнэнийг бичсэн байна шүү дээ, таний алаг адуун мадуун ямар хамаа байна, би ч гэсэн энэ ургийн хүн байна танийг агсам тавиад засаг даргыг зодсон гэнээ гэж сонсож л байсан. [MONGOLIA]
songino sumТиймэ энэ хүмүүс маш үнэн юм бичэж ба нутгийн зөвлөл нэртэй хэдэн хоосон толгойтой хүмүүс 90 жил маш сайхан болох байлаа хүмүүс ямар сэтгэлтэй явсан бэ гэдгийг хүн бүрл мэдэж байга эхэнх их хандив өгсөн хүүүс тал дундаасан явсан би харжил байсан тэр монгол глобалийн захирал би ямар шагнуулах гэж ирсэн юмуу орхоорл юм зүүгэд байх юм гэж зохсож байсан би сонсоод энэ хүн шагнлаас айдаг хүн юм ба гээд бодож байсан одоо бодхон тэр хүний зөв юм байнал гэж бодож ба тэр хүн нутгийн зөвлөлд 1 хөнээр одоогийн даргад ялгдсан гэж сонссон юм байн нутгийн зөвлөлиймн хэдэн хүмүүс даргаа буруу сонгсний балаг одоол гарч байнда яг хэлхийн бол тоотой 4 хвн баяжуулсан сумийн ой болсон [UNKNOWN]
Хөх тэнгэрХөх тэнгэрийн гэрчлэл ба өчил. Тэнгэр заяат Монголчууд, Сонгиночууд минь намайг сонс! Миний өдөр шөнийн турш нүд чавчилгүй заяагаа даатгасан та нарын гишгэдэл, үйлдлийг дэнсэлж байдгийг мэдтүгэй! Н.Сүхбатын цомгон номын зардал 21 сая төгрөг болсон, түүнд сумын ойн хандиваас зөвхөн 10 сая төгрөг олгогдсоныг болон дээрх мөнгөн дүнд томилолтууд, утас, бичиг хэргийн урсгал зардлууд ороогүй болохыг гэрчилж байна. Бүтэн жил үйлчилгээгээ зогсоож зөвхөн ном кинон дээр ажилласан түүний бизнес алдагдал өчнөөн саяар тооцогдох ба номын зардлын дутууд өөрөөсөө гүйцээж өгсөн11 сая төгрөг өчүүхэн хэсэг нь юм. Хүмүүн та нарыг хөрсөндөө шингэж шороо болохын цагт таныг мөнхөлж авч үлдэх цорын ганц зүйл тэрхүү түүхэн бичлэг (Мэргэжлийн кино, нэвт өнгөт зурагтай цомгон ном) л байх болно. Н.Сүхбат чи Бали арлаар зугаалсан ч гэх шиг ингэж марзагнаж болохгүй! Зарим нь үнэмшвэл яана. Зардлын дэлгэрэнгүйг болон дарга зодсон асуудлуудыг нутгийнхандаа үнэн өнгөтөөр нь тайлбарлаж илтгэ! Би дээрээс чинь харж байгаа шүү! Учирлал:Сэтгэгдэл бичигч мэдээлэл дутуу юм уу эсвэл даалгавартай байгаа байж болно.Түүний буруу гэж юу байхав. Иймд энэ мэтээр хөндсөн асуулт бүрд цувралаар хариу хэлье. Тэнгэр эцэг тушааж байна. Жич: Доорхи сэтгэгдэлүүтэй холбож уншина уу. Алаг адуун Намсрайжавын СҮХБАТ. [MONGOLIA]
Алаг адуун Намсрайжавын СҮХБАТ(Сүүеэ ах)Бали арал дээр биеэ шарж, Барууны орнуудаар хичнээн зугаацав. Хамж авсан хандивын мөнгө барагддаггүй ээ. Ганцаараа явахад бас уйтгартай юм аа. Чи хань болох байж дээ. Мөнгө туусныг минь мэдсээр байж. Ирээд л илчилнэ энэ тэр гээд дарамталсан бол цахим ертөнцөөр нүдний булай, амны зугаа болж байхаар дагуулаад л явах байсан. Өө үхсэн, хаашдаа цайсан. 100 жил нь хурдан болоосой... Жич: Доорхи Сонгино сумын иргэн сэтгэгдлийг холбож уншина уу. [MONGOLIA]
сумманй сумын халуун ус гэж эиээд хүргэсэн юм байх юм энийгээ засаж янзалж болдгүй юм уу хэрэггүй юманд мөнгө үрж байхаар 2 дарга гэртээ бананд орсон болдон юм байхдаа халуун ус чинь сумын нэг нүүр царй л баймаар даа юу бодож суудаг дарга нар ээ ичмээр юм манай сум шиг халуун усгүй сум байхгүй дээ сураарай да минь дандаабаяраа залуу хүн ичмээр юм ийм л юмыг сайн засвал зүгээр дээ [UNKNOWN]
Сонгино сумын иргэнОдоо л манай сумынхан үнэнийг дуугарч эхлэж байна доор бичигдсэн сэтгэгдэл бүгд л үнэн шүү дээ, нутгийн зөвлөл гээд өөрсөдийгөө их юм бодчихсон нөхөдүүд л явж байдаг шүү, Мөнхбаатар гэдэг шар нөхөр хаа хамаагүй боловсролын яам хувиаралсан мөнгийг эхнэрийнхөө өгсөн хандив мэтээр яариад, Сүхбат гэдэг нөхөр сумын иргэдийн хандиваар цугласан хэдэн төгрөгөөр гэр бүлийнхэн, хамаатан саданыхаа альбомыг хэвлүүлчихээд ханаж цадахгүй мөнгө нэмж нэхээд сумын засаг дарга Дандаабаярыг зодож ЗДТГ-ын хаалга үүдийг цөм өшиглөөд их юм болсон, ичихгүй алтан гадас одон зүүж баахан шоовуудав хаанаасаа яаж яваад олж ирсэн юм бэ хэн мэдлээ, за тэгээд л нэг хэсэгт нь сумын хүндэт иргэн гэсэн тэмдэг зүүж өгөөд л ингэж худлаа хандивын мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулж болохгүй шүү дээ сумын иргэд бол Сонгино сумдаа бүгд л хүндэт иргэд гэдгийг сайн ойлгож ав үүнийг санаачилсан топок толгойлсон илжигнүүдээ ингээд бичээд байвал дуусашгүй их үргэлжлэх болно. [MONGOLIA]
ОршилӨнгө зүс, өмссөн зүүсэн, хүний өөрийнөөр нь ялгаж ард иргэдээ хоёр хуваагаад нэг хэсгийг нь жаал мөнгө урсгасан хулдаасан асарт урьж цагдаагийн хамгаалалт дор элдэв зүйлээр шахаж байхтай зэрэгцээд үл хайхрагдсан, хийдгээ хийсэн олон ахмадууд, алдартнууд, эрдэмтэн мэргэд голдоо ортлоо гомдсондоо наадмаа орхиж буцсаныг,юу хийснээ согтуу толгойнууд одоо ч ойлгоогүй л болов уу. Тэгэж зүтгэж мөлхөж очсон буцсан зочдоос дахиж нутгийн бараа харж чадахааргүй болсон хууч өвчтэй хүн нэг биш байна...Ойн баярыг дан цэвэр өнгө мөнгөний болгосон эзэд бол хов хоосон толгойт хэдэн банди. Тэд хойт насандаа ч хүний сэтгэлрүү өнгийхгүй л дээ. Тэгээгүй гэвэл тайлангаа ил тод тавилдаа! Ойгоо хийсэн олон олон сум сумаараа нэгдэн цуглаж ойн захад, голын эрэг дээр, сургуулийнхаа зааланд ямаагаа хорхоглож идээд тарцгаасан байна. Байгаа чадлынхаа хэмжээнд өөрт байгаагаа , 10 ₮ боловч өгсөн хүний сэтгэлрүү сая саяар өгсөнгүй гэж ус цацдагаа болиорой! Мэдлэг, мэдрэмж, авьяас, удирдах ур чадвар, овсгоо байхад ойн баярыг онц гоё болгож болно, овоолсон мөнгөний ч хэрэггүй. Боломж бололцоотой цөөнхийг ялгаж шагнаатах гэж ядсан олонхи таван төгрөгөө өгөөгүй шүү! Мөнгө байсан гэхэд тэр наадмынхаа нээлтээс ичээсэй, бусад сумынхтай харьцуул. Хандивийн мөнгөнөөс бүтээлгэсэн кино бичлэг, теле шууд нэвтрүүлэг, үүх түүх хаана байна?! Шоовдор л хувийн зардлаараа ганц морины уралдаан бичүүлсэн байна лээ... [MONGOLIA]
Сумын  залууНутгийн зөвлөл гэж нэг сонин гарууд б.наа . Тэр дотор хүн дагаад далдагнаад байдаг гарууд б.анаа .Хоосон толгой хоёр чихнээс өөр юумгүй .Тэр сайхан нутгийн ойг яаж хийж байгаан ард иргэдээ хоёр хуваагаад шар туг цэнхэр туг гэх шиг нутгийн зөвлөлийн дага мөнгтэй бэлтэй хүний хийдэг ажил болхоос ард иргэдээс авсан хандивийн мөнгөөр эхнэр төр ашиг хонжоо хөөдөг гарууд байна даа .Дараа сургуулийн ой нутгийн ой гээд хандив өгөх ард иргэд ховор байх.Нутгийн зөвлөл ард иргэдээс уучлал хүсч ажиллаа өгөх хэрэгтэй болжээ ... [MONGOLIA]
имтииНутгийн зөвлөл ч гэж дээ. ер нь эд нарыг хэн томилсийн. монго идэх гэсэн худлаа идэвхтэй царайлсан юмнууд өөрөө өөрсөдийгөө сонгоод л инээдтэй. [UNKNOWN]
songinoуулзалт зохион байгуулах гэж ирсэн бол ядаж нүүр номон дээр ч болов ганц зар түгээчихгүй дээ. [MONGOLIA]
ЗочинСэрэл мэдрэмжгүй, боловсролгүй,төлөвлөгөө тооцоогүй, мөнгө санхүүгүй,юу хийхээ онож мэддэггүй, үүргээ биелүүлдэггүй, дэвж хөөрцөглөсөн хов хоосон толгойнуудтай Нутгийн зөвлөл гэж юу байсан юм бэ! Тэдний гардаж хийсэн ганц ч болов ажлыг хэл дээ. Ойн хандивийн мөнгийг л цацаж хийсгэсэн дээ. Тэднээс дэмжлэг ,үр дүн тэнэг хүн л горьдох байхдаа.Отог омог ,анги хамт олон ,хувь хүмүүсийн ажил бүтээлийг өөрсөд дээрээ нааж яриад л...Сонгинод очиж дайлуулж цайлуулсан архи, мөнгийг эргүүлж төлүүлбэл таарна. Овоон дээрх дөрвөлжин СОЁМБО-ны хоосон лонх бүгд тэднийх.Яахав цаадуул нь зөв хүмүүс бол банди нар дагаж гүйж болно оо.Буруу хүмүүсийг дагавал буруудах л болов уу [MONGOLIA]
сонгиношнэн юм бичсэн бна орон нутагтаа ирсэнхээрээ нэг лтом хүмүүс байх юм саяхан Анхбаярын тоглолт ирсэн л гэсэн тэрэнтээ цугирсэн дуучинд мөнгө өглөө л гэнэ тэрэн өгсөн мөнгөө нутгийн нэг амьдрал тааруу айлд өгсөн бол нутгийн ард иргэдэд сайхан л байх байсан байх даа ирээд л архидаж байгаад явдаг манай дарга нарч гэж далдгасан юмнууд байх юм хийж байгаа юм байхгүй л харагдаж байх юм засаг дарга гэж баас үнэрлсэн аятай хүнтэй харьцах харьцаа байхгүй боловсрол муу юм яаж хүнтэй ыайхан харьцахав дээ хөөрхий дөө гэжэ [UNKNOWN]
Маш зөвБатбаатар маш зөв сэдэвийг хөндсөн байна. Нутгийн зөвлөл нэртэй хэдэн хүмүүсийг дагаж гүйсэн хэдэн банди нарыг хархаар бүр дургүй хүрээд байгаа юм, одоо энэ багаасаа ийм болчихоор яандаа нэрсийг нь бичих гэснээ болилоо өөрсөдөө ойлгоно биздээ. [MONGOLIA]
Байгаль (2)[ 3 сар 27 өдрийн өмнө ]
 olzvoiбайгалийн зураг ¿злээ маø сайxан байлаа зураглаа÷ Батбаатарт баÿраллаа ажил амüдралд ÷инü хàмгийн сайн сайxан б¿xнийг x¿сüå [UNKNOWN]
Д Бадамцэцэг маш сайхан бодит тоон үзүүлэлт гаргасан байна [UNKNOWN]
zochin жалга довны үзэлтэй нөхдүүд түрүүлсэн их морио ч бариагүй шүү дээ [MONGOLIA]
ЗочинУул нь их л хичээсэн юм шиг харагдавч естой онцгуй болсондоо хеерхий... [UNKNOWN]
zochinхүн ам маань өсөж байгаа нь гэгээлэг мэдээ байна.Сургуулийн насны хүүхдүүд болон төрөлт нэмэгдэж мөн мал сүрэг маань өсөж байгаа юм байна.Төрөлх сум маань хөгжиж байгаад баяртай байна [UNKNOWN]
XIX төгсөлт (4)[ 5 сар 17 өдрийн өмнө ]
БатэрдэнэАндуудаа шинэ оны мэнд хүргэё Батэрдэнээс [UNKNOWN]
Гэрэл зураг түүх өгүүлнэ.[ 5 сар 25 өдрийн өмнө ]
Санжаа-ОсорЮуны өмнө Батангаа дүүдээ баярлалаа,маш ховор сайхан зураг байна үнэхээр зураг түүх өгүүлж байна, манай өвөлжөө ХАР ЧУЛУУ мөн байна. [UNKNOWN]
зочинүнэнийг хэлэхэд таалагдсангүй зай багатай одой хүн юу ч хийгээд бга ум сэлэм жад болоод ямар ч бэлэг дэмбэрэлгүй гудамжны согтуу хүн ороод ирэв үү гэж л эхлээд бодсон шүү 100 000 зардалтай шинэ жил шал өөр бдаг шүү дээ [MONGOLIA]
Самдан /Дорнод/батангаа дуудээ шилдгээр шалгарсанд баяр хүргье. Үргэлж шинэ мэдээ мэдээлэл өгч байдагт талархдаг шүү [JAPAN]
zochinBatangaa ahd bayar hurgie.saihan shine jil bolsoon.daraagiin jil tax ni 50 ymuu arai baga hiivel mash ih hvn irne dee.shine onii mend songinochuudaa! [UNKNOWN]
zochinшинэ жил сайхн болжээ [MONGOLIA]
etumexбатангаа ахдаа хэвлэл мэдээллийн шилдэг ажилтан болсонд ни баяр хургэы бусдийг ни мэдэхгүй ч энэ шагнал бол нудээ олжээ [UNKNOWN]
Ч.ОтгондавааҮнэхээр сайхан шинэ жил болсон шүү. 11 [UNKNOWN]
zohcinшинэ жил сайхан болжээ [EUROPEAN UNION]
erdenetsogtбид нарийн огсон номийг бичээрэй сургуулийн номийн санд байгаа [EUROPEAN UNION]
aldarсайхан кино болсон бна [MONGOLIA]
baziin erdenetsogtтийм найздаа баяр хургий [UNKNOWN]
  baziin   erdenetsogtдансаа оруулаарай мунгуу хийх гэсийн [UNKNOWN]
enheeัััััััяасан гоё юм бэ хүүхдүүдээ [MONGOLIA]
Мишигбаатарминий бие нь төрийн чин Ван,аймгийн захирах жанжин Насанбуянжаргалын Жалцангомбоцэдэнгийн амьд үлдсэн хүү болох Мишигдоржын зээ юм аа та бүхэн дээрх зурагны эх хувийг харах хүсэлтэй бол facebook-р ороод миний хаяг Muzzy Muzzy нэрээр орж сонихож болно. дашрамд хэлэхэд Мишигдорж өвөөгийн ах болох Чадраабал нь монгол хүн бүхний мэдэх их зохиолч Лодойдамба гэдэг шүү, харин ахыг нь алж хороосон хүн бол бас л их зохиолч С.Эрдэнэ гэж өвөө маань хэлж байсан гэдэг ГЭХДЭЭ ЭНЭ ХҮНИЙ ҮР УДАМ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛСЭЭР ҮРСЭЭР БАЙНА ОДОО БИД ОЛУУЛАА БОЛСООН [MONGOLIA]
zochinСумынхаа шинэ жилд хэзээ нэг ангиараа ордог болох юм бол доо. Томчуудын хөлд чирэгдчих гээд байхын. [MONGOLIA]
 
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
Санал асуулга
Та сумынхаа шинэ жилд оролцсон уу?
Оролцсон, сайхан болсон
Оролцсон, онцгүй болсон
Оролцоогүй
Даанч амжсангүй
Би гадаадад байдаг
 
 Үр дүнг харах (711)
Үг хэлэх эрх чөлөө
 

Сүлжээ сайтууд

Түнш сайтууд

Хийгдэж буй ажлууд

АЗ сүлжээ

Тусламж

Аз сүлжээ Яадий.Нэт Интернэт худалдаа Файл түгээх сайт Үнэгүй.Ком Үнэгүй.Нэт PHP хичээл Монгол орны цаг агаар Маркетингийн сайт Гадаад дуу хөгжим Гар утас www.PMS.mn www.MHRI.mn www.Geree.mn www.pambaga.net www.GNUS.mn Цахим ил шуудан Интернэт ТВ, ФМ Имэйл үйлчилгээ Вэб байрлуулах талбар Вэб сервер түрээслэх Нөөцийн систем Компаний үндсэн сайт Сурталчилгаа байрлуулах Технологи Санал илгээх Ажлын байр Хийсэн ажлууд miniCMS™ Холбоо тогтоох Асуулт/Хариулт Хэлэлцүүлэг Тусламж хүсэх Зохиогчийн эрх